СУРАГЧ, БАГШ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
СУРАГЧ, БАГШ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“Галт шувууны нүүдэл” сурагч, багш солилцооны хөтөлбөрт хамрагдаж буй Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч А.Амаржаргал, 8 дугаар ангийн сурагч Б.Тэмүүлэн, түүх, нийгмийн ухааны багш Г.Мягмаржаргал нар 28 дугаар сургуулийн багш нар, ангийн найзуудаасаа их зүйлийг сурч, өөрсдийн арга зүй туршлагаасаа бусадтайгаа хуваалцаж, харилцан туршлага солилцох зүйл их байгаа талаараа ярьж байна.
Боловсролын ерөнхий газраас өнөөдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 28 дугаар сургууль дээр ажиллаж, хөтөлбөрт хамрагдаж буй сурагч, багш нарын нэг өдрийн сургалт, үйл ажиллагаатай танилцлаа. Бэлтгэсэн ярилцлага, сурвалжилгаа удахгүй та бүхэнд хүргэх болно.